NA-EUN энтэртаймэнттайгаа хамт цаашид ажиллах уу …

Apink хамтлагийн гишүүн дуучин, жүжигчин Na-Eun Play M энтертайнменттай гэрээгээ сунгахгүй байхаар шийджээ. Тэрээр шүтэн бишрэгчдэдээ дараах зурвасыг үлдээсэн байна:

  • “Сайн байна уу? Apink хамтлагийн Na-Eun байна. Урлагийн ертөнцөд хөл тавиад аль хэдийнэ арван жил болчихжээ. Эргээд харахад “I Don’t Know” дууг дуулж байсан 18 настай Son Na-Eun та бүхний хайр, дэмжлэгийн ачаар өсөж том болсоор өдгөө 28 настай Son Na-Eun болсон байна. Бас амьдралынхаа хамгийн аз жаргалтай үеийг та нартай өнгөрүүлжээ.

Би хамтлагийн гишүүд, шүтэн бишрэгчид болон Play M гэр бүлийнхэндээ чин сэтгэлээсээ талархал илэрхийлье. Миний бие хамтлагийн гишүүд болон компанитайгаа удаан хугацаанд ярилцсаны эцэст гаргасан шийдвэрээ та бүхэнд мэдэгдэх гэж байна.

Цаашид бид бүгд өөрсдийн сонгосон замаар явах боловч Apink хамтлагийн хүсэл зорилго биднийг нэгтгэх болно. Ирээдүйд гэрэлтэх Apink хамтлагийг илүү их дэмжиж өгөөрэй.

Арав гаруй жил хамт байсан гэр бүлээ орхиж, бүгдийг шинээр эхлүүлэх гэж байгаа болохоор сандарч байна. Гэсэн хэдий ч хичээнгүйлэн ажиллаж өсөж дэвжсэн Son Na-Eun болохын тулд энэ алхмыг хийх шаардлагатай боллоо. Баярлалаа”.

Харин Play M энтертайнментаас Na-Eun-ий гаргасан шийдвэрийг хүндэтгэж буйгаа илэрхийлээд цаашид Apink хамтлагийн үйл ажиллагаанд өөрчлөлт орохгүй гэдгийг мэдэгджээ. Өөрөөр хэлбэл, Na-Eun энтертайнментаа сольсон ч хамтлагийн үйл ажиллагаанд урьдынх шигээ оролцох боломжтой аж.

Ташрамд дурдахад, Na-Eun YG энтертайнменттай гэрээ байгуулжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *