Jang Na-ra жүжигчин 39 нас хүрсэн ч ганц бие байсаар …..

Өмнөд Солонгосын алдарт жүжигчин Жан На Ра өдгөө 39 настай, ганц бие. Жан На Ра өчигдрөөс (2020.3.15) “tvN” телевизээр цацагдаж эхэлсэн “Oh My Baby” цувралд 15 жил сурвалжлагчаар ажиллаж, ахлах редактор болохыг хүсдэг чадварлаг сэтгүүлч эмэгтэйн дүрийг бүтээжээ. Цувралын үйл явдал гол дүрийн бүсгүй Жан Ха Ри гэр бүл зохиож, хүүхэдтэй болохыг хүсч, амьдралд нь гарч ирсэн гурван залуугаас сонголтоо хэрхэн хийх тухай өгүүлдэг.

Тэгвэл цувралын нээлт дээр Жан На Ра яагаад одоо болтол гэрлээгүй, ганц бие буйгаа ярьжээ. Тэрбээр “Энэ цувралд гэр бүл зохиож, хүүхдээ асрахын тулд карьераа орхисон олон эмэгтэйн тухай гардаг. Миний насны олонх эмэгтэйчүүд тэгдэг. Тийм ч учраас би энэ дүрийг авсан. Жан Ха Ри бол шударга, хөгжилтэй эмэгтэйн дүр. Түүний зан чанар болон өөр олон зүйл надаас өөр. Би хүүхдэд дуртай хүн биш. Хүүхдүүд өхөөрдөм, хайр татам боловч би гэрлэж, хүүхэдтэй болох гэж яардаггүй. Энэ цувралд тоглосноор би энэ тухай илүү нухацтай бодож үзсэн” хэмээн ярьсан байна.

Түүнчлэн тэрбээр “Би гэрлэлтэд итгэдэг. Зүгээр л би завгүй ажилласаар ирсэн учраас гэрлээгүй юм шиг санагддаг. Би заавал гэрлэх ёстой эсэхэд одоо ч эргэлздэг. Хэрвээ би маш сайн, эрхэм хүнтэй учирвал гэрлэж, гэр бүлтэй болохыг хүсч магадгүй. Тэр хүн нь хэн гэдгээс л бүх зүйл шалтгаална” хэмээжээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *