2020 онд гарсан 13 шилдэг кдрама

2020 он Солонгосын шилдэг драманууд Netflix-т орсон супер жил байлаа. Forbes сэтгүүлээс 2020 онд гарсан 13 шилдэг драмыг нэрлэжээ. Та нарын хувьд хамгийн шилдэг драма аль нь байсан бэ?

1. Itaewon Class

Шударга бусаар сургуулиасаа хөөгдөж, эцгээ алдаж, шоронд орсон Пак Сэ Ру И өшөөгөө авахын тулд Сөүлийн хамгийн хөл хөдөлгөөн ихтэй гудамж болох Итэвонд ресторан нээх болно. Тэр өшөөгөө авч чадах болов уу?

2. World of the Married

Жи Сон Ү бол гэр бүлийн эмч. Ажил төрөл, найз нөхөд, гэр бүл гээд бүх зүйл нь төгс нэгэн. Гэвч найз нөхөд нөхөр гээд бүх хүн түүнээс урваж байсныг мэдэх болно. Жи Сон Ү-н амьдрал цаашид яах бол? Бүх зүйл нь төгс нэгэн нуран унах уу? Эсвэл бүгдийг байх ёстой байранд нь оруулж төгс нэгэн хэвээр үлдэх үү?

3. Hyena

Анх энэ драмаг үзэх сэдэл төрүүлсөн зүйл нь яалтчгүй cast буюу тоглосон жүжигчид байсан. Яг Kingdom S2-г хүлээж байсныг хэлэх үү, Ju Ji Hoon тоглосон гэдгийг нь мэдээд шууд эхлүүлсэн. Гэтэл эмэгтэй гол дүр нь Kim Hye Soo эгч (тоглосон драма бүр нь маш өндөр рейтингтэй байдаг) байсныг мэдээд бүүр эргэлзэхээ больсон. Учир нь ийм өндөр эрэлттэй жүжигчид сонирхолгүй зохиолтой драманд тоглодоггүй.

4. Kingdom 2

Төрөл: Түүхэн, зөгнөлт, аймшгийн, тулаант

Зохиол: Хаан хүндээр өвчилсөн боловч хааны биеийн байдлыг түшмэл нь учир битүүлгээр нууж, Ханхүүг хүртэл аавтай нь уулзуулдаггүй. Аргаа барсан Ханхүү аавынхаа талаар үнэнийг олж мэдэхээр ордонг орхин гарна. Гэтэл энэ бүхэн зүгээр нэг түшмэлийн найруулсан хор биш харин хаант улсыг тэр чигээр нь аюулд учруулах аймшигт зүйл байсныг олж мэдэн хамаг чадлаараа тэмцэх болно…

Сэтгэгдэл: Солонгос драма төрөлд бол багтахгүй ккк драман дээр гардаг зүйлүүд бол гарахгүй. Ер нь бол каст-н хувьд тасархай, зохиолч нь маш туршлагатай. Эхний хэдхэн минутаас эхлээд л биеийн шар үс босгосон, адреналин ялгаруулсан кино. Үйл явдлын хувьд маш хурдан, зохиол маш баялаг, нэг хором ч уйдаахгүй гэдэгт итгэлтэй байж болно.

5. Start Up

Start-Up болон Itaewon Class их төстэй мэдрэмж төрүүлээд байгаа, зөвхөн надад биш биз дээ. Аль аль нь маш их үзэгчдийг байлдан дагуулж, бас дээрээс нь аль алин дээр нь үзэгчид нь 2 талд хуваагдчихсан алалцаж байна ккк.

Энэ 2 аль аль нь залуучуудын хүсэж мөрөөдөж байгааг, түүндээ хүрэх гэж шаргуу хөдөлмөрлөж байгааг, нэг нэгэндээ итгэж тусалж байгааг, хамтарч ажиллаж байгааг, хамгийн гол нь залуу нас гэдэг ямар гайхалтай зүйл вэ гэдгийг харуулсан цувралууд. Аль алийг нь үзэх бүрд залуу байгаадаа баярлаж, илүү их хийж бүтээх хүсэл төрдөг. Бас бүгд хүсэл мөрөөдөлд чинь итгэх албагүй, харин юу ч тохиолдсон хамт байж чадах хэдхэн хүн л түүнд чинь итгэхэд хамт юунд хүрч болохыг энэ цувралуудаас харах болно.

6. Flower of Evil

7. Record of Youth

“Record of Youth” энэ цуврал яг хорин хэдэн настнуудын амьдралыг аягүй бодитоор харуулсан драма болох нээ. Sa Hye Jun-ы дүр л гэхэд хорин хэд нэлээн гарсан ч гэрийхэнтэйгээ амьдардаг. Уг нь ямар ч саад дараа болдоггүй ч гэсэн гэр бүлийнхэн нь алхам бүрийг нь шүүж, шүүмжилж байдаг. Ахтайгаа их харьцуулагддаг. Хүсэл мөрөөдлийнхөө төлөө явмаар байгаа ч бодит амьдрал дээр буу гэсэн дарамт эргэн тойрныхноос нь байнга ирдэг. Өөрөө ч гэсэн хүссэн хүсээгүй сайн найзтайгаа өөрийгөө харьцуулж сэтгэлээр унах явдал их гардаг.

8. It’s Okay Not To Be Okay

Kim Soo Hyun – Moon Kang Tae-н дүрд* Moon Kang Tae бол сэтгэц мэдрэлийн эмнэлэгт ажилладаг, бага орлоготой, ажилдаа үнэнч тууштай энгийн ажилтан залуу. Тэрээр сайхан сэтгэлтэй, тусархуу, өвчтөнүүдтэйгээ эелдэг харьцдаг, дээрээс нь царай зүс, бие хаа гээд өөлөх зүйлгүй боловч ганц гэм нь хайранд итгэдэггүй. Хайрлах дурлах ч завгүй нэгэн.

Seo Ye Ji – Go Moon Young-н дүрд* Go Moon Young бол алдартай хүүхдийн номны зохиолч, баян тансаг амьдралтай эмэгтэй. Гэвч тэрээр зожиг, нийгэмшээгүй, хайрын талаар юу ч мэдэхгүй нэгэн.

9. The Good Detective

10. Into The Ring

11. My Dangerous Wife

12. Crash Landing On You

Crash Landing on You” нь гэнэтийн ослоор Хойд Солонгост унасан Өмнөд Солонгосын чинээлэг айлын сэргэлэн бүсгүй, түүнийг нутаг буцахад нь туслах цэргийн дарга хоёрын талаар өгүүлэх хайр дурлал, драм, инээдэм, адал явдалт триллер цуврал юм. Монголд зарим зураг авалтыг нь хийсэн энэ цувралыг үзэж амжаагүй бол заавал үзээрэй гэж зөвлөх байна.

13. Kairos

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *