АЛЬ БОЛОХ ХУРДАН ГЭРЛЭХИЙГ ХҮСДЭГ АЛДАРТНУУД – CHA EUN WOO, SUZY, JEON SO MI…

Гэрлэх нас улам бүр хойшилсоор байгаа одоо үед эдгээр idol-ууд хурдхан гэрлэж, гэр бүл зохиох хүсэлтэй гэдгээ илэрхийлсэн гэнэ.

1. Cha Eun Woo

Одоо 23-хан настай ч гэсэн өөрийн заяаны ханьтайгаа учирч гэр бүл зохиохыг хүсдэг талаараа өөрийн оролцдог Master in the House нэвтрүүлэг дээрээ илэрхийлсэн юм. Тэрээр өөрийнхөө ичмээр, санаа зовмоор зүйлсийг ч хуваалцах боломжтой хүнээ олоод хамтдаа амьдрана гэдэг маш том аз завшаан тул тийм хүнээ хурдхан олмоор байна гэж хэлжээ. Бүр гэрлэсэн хосуудыг харан сэтгэл нь хөдөлж энэ талаар ярихдаа тэсэлгүй нулимс дуслуулсан билээ.

2. Suzy

 Нэгэн нэвтрүүлгийн үеэр Suzy 34 настайдаа хүнтэй гэрлэхийг хүсдэг талаараа ярьсан юм. Мөн түүнийг үзмэрч 31 насандаа гэрлэх юм байна гэж хэлсэн гэдгийг хуваалцжээ. Тэрээр эртхэн тохирох хүнээ олж, гэр бүл зохион хүүхэд төрүүлэхийг хүсдэг. Учир нь хүүхэдтэйгээ тийм их насны зөрүүтэй байхыг хүсдэггүй, насны хувьд хүүхэдтэйгээ ойролцоо байж хамаг бүхнээ ярьдаг хүн нь байхыг хүсдэг гэжээ.

3. Jeong Jong Seo 

Call киногоор алдартай болсон жүжигчин Jeong Jong Seo гэрлэхийг маш хүсдэг талаараа Knowing Brothers нэвтрүүлэг дээр ярьжээ. Учир нь түүний ээж аав маш жаргалтай гэр бүл байсан учир тийм гэр бүлийг бий болгохыг хүсдэг. Хуримынхаа талаар багаасаа л бодож төлөвлөдөг байсан гэжээ.

4. Lim Young Woong

Дуучин Lim Young Woong аль болох хурдан гэрлэж маш олон хүүхэдтэй болохыг хүсдэг. Өөрийг нь ганцхан ээж нь өсгөсөн болохоор хүүхдүүддээ маш сайн аав нь байхыг хүсдэг гэнэ.

5. Jeon So Mi

20-хон настай So Mi 27 насандаа гэрлэхийг хүсдэг талаараа ярьж олныг цочирдуулжээ. 20 насандаа юу хиймээр байгаа талаар нь асуухад, тэрээр “Би гэрлээд, тогтвортой амьдралаар амьдрахыг хүсдэг. Болж өгвөл 27 насандаа гэрлэмээр байна” гэж хариулсан гэнэ.

6.  Seo Eunkwang BTOB

BTOB хамтлагийн ахлагч Eunkwang өөртөө таалагдсан, тохирсон хүнээ олвол тэр дороо гэрлэхэд бэлэн гэдгээ хэлжээ. Мөн тэрээр залуухан аав байхыг хүсдэг гэнэ.

7. Jung Chaeyeon DIA

Chaeyeon хүүхэд байхаасаа л гэрлэхийг мөрөөддөг байсан гэнэ. Одоо ч залуугаараа гэр бүл зохиохыг хүсдэг. Гэвч түүний агентлаг үерхлийг зөвшөөрдөггүй тул мөрөөдөл нь биелэх бараг л боломжгүй байх гэсэн гэнэ.

Та нарын бодлоор хэдэн настайгаа гэрлэвэл хамгийн тохиромжтой вэ?

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *